BUILDING BETTER FUTURE

Бид тэргүүлэх зэрэглэлийн чанар, найдвартай, тогтвортой үйлчилгээ, үлгэр жишээ нийгмийн хариуцлага бүхий шилдэг хамт олон байж сайхан ирээдүйг бүтээн байгуулна.

ОЛОН УЛСЫН ISO 9001:2015, ISO 45001:2018 СТАНДАРТ

MNS EN197-1, EN 197-2 ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭ

МОНГОЛ УЛСЫН MNS 3091, 0974:2008 СТАНДАРТ

Бүтээгдэхүүний төрөл

Бүх төрлийн барилга угсралт болон замын ажил, мөн дотоод засал чимэглэлийн ажлуудад өргөнөөр хэрэглэгддэг. Бат бэхийн ангилал нь 42.5 MПа (400 кг/см2)
01

OPC 42.5

Бүх төрлийн барилга угсралт болон замын ажил, мөн дотоод засал чимэглэлийн ажлуудад өргөнөөр хэрэглэгддэг. Бат бэхийн ангилал нь 42.5 MПа (400 кг/см2)

02

PC 52.5

Өндөр бат бэх бүхий угсармал хийц, урьдчилан хүчитгэсэн бүтээц, төмөр замын бетон дэр, харьцангуй өндөр ачаалалд ажиллах төмөр бетон цутгамал байгууламж, өндөр хүчдэлийн шон, зам гүүр зэрэгт хэрэглэгдэнэ. Энэхүү цементийн бат бэх нь 52.5 МПа (600 кг/см2)

03

CPC 32.5

Эрдэс идэвхт нэмэлт болон сайн чанарын гөлтгөнөтэй холин тээрэмдэх замаар гарган авсан цемент юм. Тус цемент нь бат бэхийн ангийн цемент бөгөөд ахуйн хаусны суурь, бетон хийц, шавардлага болон өрлөгт ашиглах бүрэн боломжтой.

04

PC 42.5

Барилгын өргөн хэрэглээний зориулалттай бетон, төмөр бетон хийц, угсармал хийц, гүүр далангийн барилга, цутгамал бүтээц, зам барилгад өргөн ашиглагдана. Мөн барилгын төрөл бүрийн зуурмаг бэлтгэх, барилгын засвар, шавардлагын ажилд ашиглана. Бат бэхийн ангилал нь 42.5 МПа (400 кг/см2)

Бүтээгдэхүүний
давуу талууд

  • Эрдсийн идэвхт нэмэлт хэрэглэсэн тул ус нэвтрэх, сульфатын давстай орчинд тэсвэрлэх чадвар өндөртэй.
  • Клинкер алитлаг, мөн цементийн хувийн гадаргуу өндөр тул уураар жигнэж боловсруулахад идэвхтэй.
  • Бат бэхийн хэлбэлзэл хамгийн бага түвшинд буюу тогтмол байдаг тул хэрэглэгчийн зардлыг мөн бууруулдаг.
  • Бетон хийц үйлдвэрлэхэд хүйтний нэмэлт, хүчил, шүлтийн болон бусад нэмэлт нэмж хэрэглэх бүрэн боломжтой.
  • Удаан жилийн хэрэглээнд бат бэхийн чанараа хадгална.

Бат бэхийн үзүүлэлт өндөр

Эзлэхүүний өөрчлөлт байхгүй

Усны зарцуулалт хамгийн бага

Барьцалдах хугацаа богино

Хэрэглэгчдэд илүү ойр
Улаанбаатар хотод үйлдвэртэй
Хамгийн том агуулахтай

Хэрхэн захиалга өгөх вэ?

App аа татаад бидэнтэй нэгд...
Appstore
Playstore

Хүргэлтийг GPS -р хянах боломжтой

24/7 үйл ажиллагаатай

Хэрэглэгчдэд илүү ойр

Захиалгын процесс хурдан

Улаанбаатар хот дахь борлуулалтын цэгүүд

СХД 20-р хороо, Улаанбаатар үйлдвэр
Хангай зах
Баянхошууны тойрог
7 буудал, 32-ийн тойрог
Цайз зах

Бидэнтэй нэгдэх

Манай бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой шинэ мэдээ мэдээлэл тогтмол авч байхыг хүсвэл имэйл хаягаа бүртгүүлээрэй.
*Бид таны хувийн мэдээллийг бусад зориулалтаар ашиглахгүй.
МЭДЭГДЭЛ

Монполимет Групп нь үйл ажиллагааныхаа 30 жилийн түүхэнд хариуцлагатай уул уурхай, байгаль орчны нөхөн сэргээлтийн жишиг стандартыг тогтоож, уул уурхайгаас нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, хөгжүүлэх үйлсэд гар бие оролцсоор ирсэн хамт олон юм.

Монцемент Билдинг Материалс ХХК-ийн 2021 оны онцлох үйл явдлыг танилцуулж байна.

Манай орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 % нь цөлжилт, газрын доройтолд өртсөний ихэнх хувь нь говийн бүс нутаг хамарч байна. Дорноговь аймгийн хэмжээнд өнгөрсөн 4 жилийн хугацаанд 73.4 га талбайд нийт 265 мянган мод тарьж ургуулснаар модны тоо 70 хувиар нэмэгдсэн.

МОНЦЕМЕНТ ҮЙЛДВЭР 2021 ОНЫ ОНЦЛОХ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧЭЭР ШАЛГАРЛАА.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг оны шилдгээ шалгаруулах үйл ажиллагаанаас ОНЫ ОНЦЛОХ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Entrepreneur компаниар Монцемент цогц үйлдвэр шалгарлаа.

Монгол улсын Шадар сайдын ивээл дор зохион байгуулж буй “Үндэсний Чанарын Чуулган 2021” чуулганд оролцлоо.

Монцемент Билдинг Материалс ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ц. Халиун өнөөдөр Монгол улсын Шадар сайдын ивээл дор зохион байгуулж буй “Үндэсний Чанарын Чуулган 2021” чуулганд оролцон “Бизнесийн тогтвортой байдал” сэдвээр илтгэл тавин, “Тогтвортой хөгжлийг хангахад талуудын оролцоо” сэдвээр явагдсан хэлэлцүүлэгт амжилттай оролцлоо.